Skip links

ГЭРЭЭТ УРАН БҮТЭЭЛЧИД

Батбилэгийн БАТ-ЭРДЭНЭ Төгөлдөр хуурч

1997 онд Хөгжим Бүжгийн коллежид элсэн орж Д. Чимгээ багшийн удирдлаган дор төгөлдөр хуурын мэргэжлээр суралцаж эхэлсэн ба энэ хугацаанд түүний авьяас нь тодорч дотоодын болон гадаадын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг гаргасаар байсан. Тэрээр 2008-2010 онд Итали улсын Дуино хот дахь Дэлхийн Нэгдсэн Коллеж, 2010 онд Италийн Триэстэ хотын У.Тартинигийн нэрэмжит Хөгжмийн Их сургуульд Маэстро Игор Когнолатогийн удирдлага дор элсэн суралцаж, 2013 оны 10 дугаар сард бакалаврын зэргээ 110-с 108 оноотой дүүргэж амжилттай төгссөн. Мөн тус ондоо Италийн Удинэ хотын Ж. Томадиний нэрэмжит Хөгжмийн Их сургуульд Master degree specialist (Магистрын зэрэг)-т Профессор Массимиллиано Фэррати болон Профессор Лука Трабукко нарын удирдлаган дор суралцсан байна. Мөн тэрээр Европ дахь хөгжмийн олон концерт болон урлагийн наадамд оролцохын зэрэгцээ дэлхийд алдарт Профессоруудын мастер хичээлүүдийг авсан.

2015 оноос эхлэн Хөгжим Бүжгийн Коллеж, Монгол Улсын Консерваторид багшаар ажиллаж байна. Түүний уран бүтээл, амжилтуудаас дурьдвал:
2011 онд Францын Парис Хот дахь зохиогдсон Милош Магины нэрэмжит олон улсын уралдаан болон “Шопен ба Монгол 21-р зуун” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны Тэргүүн байр, 2013 онд Испаний Мадрид хотод зохиогдсон “Villa de Madrid” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны Тэргүүн байр, 2019 онд Дэлхийн хөгжмийн нэр хүндтэй томоохон уралдаан болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас Монгол улсаа төлөөлөн түүхэнд анх удаа “Шилдэг Концертмэйстр, төгөлдөр хуурч” шагналыг хүртсэн.

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Консерваторийн багш төдий бус Монголын сонгодог хөгжмийн, ялангуяа орчин цагийн монголын төгөлдөр хуурын урлагийг олон улсын хэмжээнд зарлан тунхаглаж байгаа гарамгай, чадварлаг(виртуоз) төгөлдөр хуурч мөн болно. Түүний уран бүтээлч идэвхи зүтгэл, байнгын давтлага хөдөлмөр нь нэгэн үеийн хөгжимчид төдийгүй ирээдүйн хөгжимчид болох оюутан сурагчдад сайнаар нөлөөлж байдаг юм.

Одгэрэлийн ЦЭЦЭГЛЭН Уран нугараач, МУСТА

Одгэрэл овогтой Цэцэглэн нь 1990 оны 01 сарын 07-ны өдөр Дорно-Говь аймгийн Улаан-Уул суманд төрсөн.

1998 онд анх уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй нугаралтаараа олон улсад Монгол улсынхаа  нэрийг гарган ажиллаж байна. 2011 оны 11 дүгээр сард ҮУИТ-н хамт олонтойгоо НҮБ, Юнеско-н тайзнаа тоглож байсан. Энэхүү тоглолтоор  уламжлалт уран нугаралтын хэв маягыг эвдэн, уран нугаралтад өөр өнгө төрх оруулсан.

Одоогийн байдлаар 22 жил уран нугаралтаар тасралтгүй хичээллэн Дэлхийн 30-аад орноор, Олон Улсын таван тэмцээнээс дөрвөн Хүрэл Цом, хоёр тусгай шагнал хүртээд байна. (2018) Бразил улсад зохиогддог 1st Cirque International Festival contest of Brazil Олон улсын цирк

Энхбаатарын ЭМҮЖИН ХМУКонсерваторийн 10а ангийн сурагч/span>

ХБК-д 2011 онд элсэн орсон бөгөөд хийл хөгжмийн мэргэжлийн Д.Жаргал багшийнхаа удирдлагад амжилттай суралцаж, эх орондоо болон гадаад орнуудын тайзнаа удаа дараа амжилт гаргасан. Оросын холбооны Буриад улсад болсон “Найдал” олон улсын уралдааны 2,3 дугаар байр эзэлсэн.

2014 онд БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч  Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд III байр, ОХУ-д болсон “Новые имена” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Эдгээр болон бусад үзүүлэлтээр 2016 онд “ХБК-ийн шилдэг сурагч” болов. Мөн БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч  Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд дахин III байр эзэлсэн. Тухайн жилд сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч” өргөмжлөл хүртсэн бөгөөд улмаар Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорсон юм. Казахстан улсад 2017 онд болсон П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн X уралдаанд оролцохдоо Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн тухайн жилд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдааны ”Б” ангилалд тэргүүн байр эзэлсэн.

Эдүгээ хийл хөгжмийн мэргэжлийн багш Д.Галбадрахын удирдлага дор суралцаж байгаа бөгөөд  2019 онд Монгол Улсын Консерваторид болсон чавхдаст хөгжимчдийн “Талант” анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, Гран при шагнал хүртсэн юм.

Нанако КУРИТА Японы нэрт төгөлдөр хуурч

Токиогийн Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн сургуулийн магистр багш.

Тэрээр Японы хөгжийн 77-р их наадмын тэргүүн байр (Токиогийн Филорманитай хамтран тоглосон), АВС шинэ шилдэгүүдийн концертийн Гран при (Японы Century хөгжмийн хамтлагтай хамтран тоглосон) төгөлдөр хуурын олон улсын Tbilisi-5 уралдааны тусгай шагнал, Yomiuri төгөлдөр хуурын наадмын тэргүүн байр шагналыг тус тус хүртсэн бөгөөд Arvid Gast зэрэг дэлхийн шилдэг хөгжимчидтэй хамтран тоглолт зохион байгуулж байсан Японы нэрт төгөлдөр хуурч.

ЦААШИД ХАМТАРЧ АЖИЛЛАХААР СУДАЛЖ БУЙ УРАН БҮТЭЭЛЧИД

КОНЦЕРТ

  1. Ёндонгийн Дамчаабадгар Монгол бүжиг, Seoul-2017 тэргүүн байрын шагналт
  2. Мягмарсүрэнгийн Дорждагва Уртын дуу
  3. Мөнхбаяр Морин хуурч

ГАЛЛЕРЕЙ

  1. Чинбатын Энхтүвшин Барималч, арьсан хүүхэлдэй урлал
  2. Халтарын Хадхүү Шаазан урлалын мастер
  3. Намбаралын Эрдэнэбаяр Манга зохиогч. World Manga Award, Гранпри
  4. Баясгалангийн Сүхбаатар Морин хуур урлал, морин хуурын музей
  5. Цэен-ойдовын Батсайхан Эсгий ширмэл
  6. Баттулга Арьсан авдар
  7. Гомбосэдийн Ерөөлт Гутлын мастер, World Championships in Shoemaking