Skip links

“Монгол авъяасыг дэлхийд” төсөл

01

ЗОРИЛГО

Урлаг, өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбаруудаас Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн шинэ үеийн төлөөлөл болсон Монгол хүнээ дэлхийн тавцанд гаргаж, Монголчуудаа цоо шинэ өнцөгөөс таниулж, Монголчууд оюун санаагаараа дэлхийд дахин нэг үлгэрлэн манлайлах цаг ирлээ. Бид дэлхийд гарах Монгол авъяастанд менежмент хийнэ.

ЗОРИЛТ

  1. Монгол авъяасыг дэлхийд таниулах
  2. Монгол хүний онцлог, давуу талыг тодруулах
  3. Соёлын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх
  4. Монгол Улсаа гадаадад сурталчилах
  5. Монголын хойч ирээдүйдээ урам зориг, итгэл, тэмүүлэл өгнө
  6. Монгол соёлын, Монгол хүнээ тодруулсан брэнд агуулга, хөтөлбөртэй болно.

02

ҮНДЭСЛЭЛ

Дэлхий дахинд болон Монгол Улсад цар тахлын үеийн хязгаарлагдмал орон зай үргэлжилж байна. Хүн бүр айдас түгшүүрт автаж, цар тахлын дараагийн дэлхий ертөнц ямар байхыг хэн ч таамаглахгүй байна. Энэ үед Монголдоо төдийгүй дэлхий дахинд урам зориг, шинэ сэдэл санааны түүчээ болж сэрээн бахдуулах хэрэгцээ шаардлагатай байна. Мөн соёлоор дамжуулж Монгол хүнээ төлөвшүүлэх, Монгол өв соёлоо дэлхийд таниулах хэрэгцээ шаардлага өндөр байна.

03

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сарын турш дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц 1 Монгол авъяастанг онцлон авч цуврал нэвтрүүлэг, агуулга бэлтгэн дэлхий дахинд хүргэхээс гадна, тухайн сэдэв, салбартай холбоотой Монгол Улсын боломжуудыг гарган тавьж бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг идэвхижүүлж хөдөлгөөнд оруулж чадна.

  1. Сар бүр нэг сэдэв, нэг оролцогч
  2. Цуврал контент (Англи орчуулгатай)
  3. Тоглолт, үзэсгэлэн