Skip links

ҮЙЛЧИЛГЭЭ

01

BADAMGARAV Foundation | Монгол авъяасыг дэмжих сан

Бид 2015 оноос эхлэн гэр бүлийн хувийн санхүүжилтийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж Монголын авьяаслаг хөгжимчид болон мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна.

Манай сангийн үйл ажиллагааны үр дүнг харуулах томоохон ажлын нэг бол тус сангаас дэмжин хамтран ажилладаг төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь 2019 онд Дэлхийн урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас Монгол улсаа төлөөлөн эх орныхоо түүхэнд анх удаа “Шилдэг Концертмэйстр, төгөлдөр хуурч” шагналыг хүртсэн явдал юм.

“Бадамгарав сан” нь үйл ажиллагаагаа өргөжүүлж урлагийн олон төрөлд мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжин Монгол авъяасыг дэлхийд гаргах зорилгоор 2021 оноос эхлэн НҮТББ-ийн статустайгаар олон нийтэд нээлттэй ажиллаж эхэллээ.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн танилцуулга мэдээллийг доорх хаягаар тогтмол хүлээн авч 1 жилд 3 уран бүтээлчийг сангийн удирдах зөвлөлийн хурлаар сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулан уран бүтээлийг нь дэмжин ажиллах болно.

02

Урлагийн менежмент, соёл урлагийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт

03

Үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн

04

Урлагийн боловсролын сургалт, өдөрлөг

05

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ